774Ш МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ ЦУГЛУУЛЖ, УСТГАЛЫН ЦЭГРҮҮ АЧИЖ ТЭЭВЭРЛЭЛЭЭ

ӨНӨӨДӨР ХЭРЛЭН ГОЛ ДАГУУ 774Ш МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ ЦУГЛУУЛЖ, УСТГАЛЫН ЦЭГРҮҮ АЧИЖ ТЭЭВЭРЛЭЛЭЭ

#хэрлэнголооаваръя

Өнөөдөр Хэрлэн голын дагуу нийт 514ш бог, 260ш бод нийт 774ш малын сэг зэмийг цуглуулж, устгалын цэгрүү ачиж тээвэрлэлээ.

Өчигдөр 1112, уржигдар 247ш, өнөөдөр 774ш нийт 2133ш бод бог малын сэг зэмийг ачиж тээвэрлэж, сумын нутаг дэвсгэрт Гэлэн хөшөөнөөс эхлэн зүүн тийш 42 км газар голын эрэг дагуу сэг зэмийг цэвэрлэлээ.

Энэхүү ажилд Өндөрхаан Тохижилтын Газар -ын 8 хүн, 5 техник, сумын ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хяналтан дор ажлаа үргэлжлүүлж байна.

Иймд иргэд Та бүхнийг цэвэрлэсэн газарт дахин сэг зэм хаяхгүй байх, зөвшөөрөгдсөн цэгт малын эмчийн хяналтан дор малын сэг зэмийг булж устгахыг Зөвлөж байна.

2024-03-31 00:00:00