2418Ш МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

ХЭРЛЭН ГОЛ ДАГУУ НИЙТ 2418ш МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Өнөөдөр Хэрлэн гол дагуу Бэрхийн замын 23 км дэх баганаас нааш нийт 200ш бог, 85ш бод нийт 285ш малын сэг зэмийг цуглуулж, устгалын цэгрүү ачиж тээвэрлэлээ.

Өнгөрсөн хугацаанд 4 хоногийн турш нийт 2418ш бод бог малын сэг зэмийг ачиж тээвэрлэж, сумын нутаг дэвсгэрт Гэлэн хөшөөнөөс эхлэн зүүн тийш 42 км газар голын эрэг дагуу сэг зэмийг цэвэрлэлээ.

Энэхүү ажилд Өндөрхаан Тохижилтын Газар -ын 8 хүн, 5 техник, сумын ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хяналтан дор ажлаа үргэлжлүүлж байна.

Иймд иргэд Та бүхнийг цэвэрлэсэн газарт дахин сэг зэм хаяхгүй байх, зөвшөөрөгдсөн цэгт малын эмчийн хяналтан дор малын сэг зэмийг булж устгахыг Зөвлөж байна.

2024-04-01 00:00:00