ЧИНГИС ХОТЫН ТӨВӨӨС МАЛ, ГАХАЙГАА ГАРГАЯ

ЧИНГИС ХОТЫН ТӨВӨӨС МАЛ, ГАХАЙГАА ГАРГАЯ

ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ ЦЭГТ МАЛЫН СЭГ ЗЭМ ХАЯХЫГ ХОРИГЛОНО

Малтай, гахайтай өрхүүдэд мэдэгдэл хүргүүлж, 2024 оны 04-р сард багтаан хотын төвийн суурьшлын бүсээс мал, гахайгаа нүүлгэж гаргах, малын сэг зэмээ зөвшөөрөгдсөн цэгт малын эмчийн хяналтан дор дарж устгахыг анхааруулъя.

Үүнтэй холбогдуулан байгаль орчны хяналтын улсын байцаагч, мал эмнэлгийн улсын байцаагч, багийн Засаг дарга, хэсгийн ахлагч нар хяналт тавьж ажиллаж байна.

Иргэн Та мал, гахайгаа хариулгагүй бэлчээвэл хашиж журамлан гарсан зардлыг төлүүлэх

Мал, амьтны сэг зэмийг зөвшөөрөлгүй газарт хаявал Зөрчлийн тухай хуулиар торгууль ноогдуулж хариуцлага тооцохыг мэдэгдэж байна. 

2024-04-01 00:00:00