АЙМГИЙН “ИРГЭДИЙН СПОРТЫН ИХ НААДАМ”-Д ХЭРЛЭН СУМЫН БАГ ТАМИРЧИД ХОШУУЧИЛЖ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

#Хэрлэн_Сумын_Засаг_Дарга_Сагсан_Бөмбөг_Волейболын_Тамирчдаа_Иж_Бүрэн_Өмсгөлтэй_Болголоо

Хэнтий аймгийн “Иргэдийн спортын наадам-2022” арга хэмжээ Чингис хотноо зохион байгуулагдаж, Хэрлэн сумын баг тамирчид хошуучилж ЦОМЫН ЭЗЭД боллоо. Энэхүү спортын их наадамд Хэрлэн сумаа төлөөлөн оролцсон нийт баг тамирчдаа сумын Засаг дарга дэмжин ажиллаж, спортын иж бүрэн өмсгөл, оролцооны хураамжийг бүрэн шийдвэрлэж өгсөн юм. Ингэснээр цаашдаа Хэрлэн сумаа төлөөлөн спортын тэмцээн уралдаанд оролцох баг тамирчид өөрсдийн гэсэн иж бүрэн өмсгөлтэй боллоо.

Энэ удаагийн “Иргэдийн спортын наадам”-д Хэрлэн сумын эрэгтэй баг тамирчид гар бөмбөгийн төрөлд алт, сагсан бөмбөгийн төрөлд алт,

эмэгтэй баг тамирчид гар бөмбөгийн төрөлд алт, сагсан бөмбөгийн төрөлд алтан медалийг тус тус хүртэж цомын эзэд болсон юм.

2022-10-31 00:00:00