АЛБАН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ БҮР ӨӨРИЙН ХОГИЙН САВТАЙ БОЛОХ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

5-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ДОТОР АЛБАН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ БҮР ӨӨРИЙН ХОГИЙН САВТАЙ БОЛОХ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

Чингис хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор өөрийн эзэмшлийн хогийн савтай болох мэдэгдлийг хүргүүллээ. Ингэснээр нийтийн орон сууцанд амьдарч буй айл өрхүүдийн хогийн савыг аж ахуйн нэгж, байгууллагуудын хогоор дүүргэхгүй байх, хот тохижилтын хог ачилтын явцад хог сагуулахгүй, ихээр хуримтлуулахгүй байх нөхцөл бүрдэнэ.

Мөн хог ихээр хуримтлагддаг 3,4-р багийн орон сууцны хорооллуудын гаднах хогийн зөөврийн бункерүүдэд гадна хогийг цэвэрлэж, бункерт чихэх, дүүрсэн даруйд ачилтын машинд дуудлага өгч хэвшүүллээ.

2024-04-01 00:00:00