ЧИНГИС ХОТЫН ХЭМЖЭЭНД ЭНЭ НАМАРТАА 1000-1100 ЭЗЭНГҮЙ НОХОЙГ УСТГАНА

Жил бүр зохион байгуулагддаг намрын эзэнгүй нохой устгалын ажил Хэрлэн суманд 2022 оны 10 сарын 15-аас эхлэн явагдаж өнөөдрийн байдлаар 800 гаруй эзэнгүй нохойг устгаад байна.

Энэ жилийн хувьд эзэнгүй нохой харьцангуй их байгаа ч намрын эзэнгүй нохой устгалаар Чингис хотын хэмжээнд 1000-1100 эзэнгүй нохойг устгах төлөвлөгөөтэйгөөр Өндөрхаан тохижилтын газар, багийн олон нийтийн цагдаа хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм.

Түүнчлэн устгалд орсон нохойны сэг зэмийг хогийн цэгт тусгайлан ухаж бэлтгэсэн нүхэнд булж дарах ажлыг зохион байгуулж байна.

Иргэн та тэжээвэр нохойгоо хашаандаа уяж, хүзүүвч, бүртгэлжүүлэлтэд анхааран эзэнгүй нохой устгалаас тэжээвэр нохойгоо сэргийлэн хамтарч ажиллана уу.

May be an image of animal and outdoors

2022-10-31 00:00:00