13 ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ

"НЭГ БАЙГУУЛЛАГА-НЭГ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН" 13 ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ

#нэгбайгууллаганэгцэцэрлэгтхүрээлэн

Чингис хотын 13 цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр "Нэг байгууллага-Нэг цэцэрлэгт хүрээлэн" ажлын хүрээнд төрийн байгууллагууд их цэвэрлэгээ хийж, 11 цэцэрлэгт хүрээлэнг бүрэн цэвэрлэж, Баянмөнхийн цэцэрлэгт хүрээлэн, 8 аваргатай цэцэрлэгт хүрээлэн, 10-р баазын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн тал хэсгийг цэвэрлэж 9 автомашин буюу 36 тонн хогийг ачиж зайлуулж дуусгалаа.

Барилгачдын цэцэрлэгт хүрээлэн, Чойномын буюу Бугатай цэцэрлэгт хүрээлэн, Чингисийн цэцэрлэгт хүрээлэн, Өндөрхаан цэцэрлэгт хүрээлэн, 2-р багийн ногоон байгууламж, 5-р багийн хүүхдийн тоглоомын талбай, 24-р байрны тоглоомын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талын хөшөөтэй ногоон байгууламж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, Өвгөн ноёны хөшөөт цогцолбор, Өндөрхаан цэцэрлэгт хүрээлэнд төрийн байгууллагууд бүрэн цэвэрлэж дуусгалаа.

Цэцэрлэгт хүрээлэнд талбай хариуцсан ч томилолт боон бусад шалтгаанаар очоогүй Шүүх, Прокурор, ГБХЗХГ, Уламжлалт анагаах ухааны төв, Орон нутгийн өмчийн газар, БШУГ, Нисэх буудал, Автотээврийн төв, БОАЖГ, БТСГ зэрэг төрийн байгууллагууд хуваарьт талбайгаа амралтын өдрүүдэд нөхөн цэвэрлэхийг анхаарна уу. 

Идэвх зүтгэл гарган хариуцсан цэцэрлэгт хүрээлэнгээ цэмцийтэл цэвэрлэсэн ТӨРИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДДАА талархал илэрхийлье.

Хэрлэн сумын ЗДТГ

2024-04-12 00:00:00