ӨЛЗИЙТ ТОСГОНД СЭГ ЗЭМ УСТГАЛЫН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ӨЛЗИЙТ ТОСГОНД СЭГ ЗЭМ УСТГАЛЫН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн улмаас малын зүй бус хорогдол ихээр гарч, малын сэг зэм их хэмжээгээр үүсэж мал амьтны сэг зэм устгалын ажлыг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулан ажиллаж байна.

Сэг зэм устгалд ачааны маяти-1/ЗАА/, стана-1/ЗАА/, фургон-1/ЭМТ/, бага оврын трактор-1/Ш. Энхцоож/, Мет агро ХХК-ний ачигч трактор-1 болон төрийн албан хаагчид, малчид хамтран 4-р сарын 01-12-ны байдлаар Адуу-582, үхэр-293, хонь-2650, ямаа-945 нийт 4470 сэг зэмийг цуглуулан устгах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Сэг зэм устгалын ажилд хүн хүч, техник хэрэгсэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Мет агро ХХК, малчид төрийн алба хаагч та бүхэндээ талархал илэрхийлье.

2024-04-13 00:00:00