МАЛЧИД, МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД 

МАЛЧИД, МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД 

 Урин дулаан цаг ирсэн тул Малчид, мал бүхий иргэд та бүхнийг Чингис хотын төвөөс малаа гаргахыг мэдэгдэж байна.

 Хотын төвд орж ирсэн үхэр мал нь замын тэмдэг тэмдэглэгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө шөргөж унагах, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, бункерийн хог тарааж орчин бохирдуулах, газар тариалангийн талбайд орж хохирол учруулах, тарьсан мод бут, ногоон байгууламжийг идэж сүйтгэх зэрэг асуудал гарч байгаа тул та бүхнийг хариуцлагатай хандахыг хүсэж байна.

Цаашид заасан хугацаанд малаа гаргаагүй малчид, мал бүхий иргэдэд хууль журмын дагуу хариуцлага хүлээлгэж, хохирол учруулсан тохиолдолд хохирлыг барагдуулах арга хэмжээ авч ажиллахыг сануулж байна.

#хотынсоёлцэвэрхот

#хотынтөвөөсмалаагаргая

2024-04-15 00:00:00