ЭВДЭГДСЭН АВТО ЗАМ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ТАСАЛСАН КАБЕЛИУДЫГ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУДААР НӨХӨН СЭРГЭЭЛГЭНЭ

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦАД ЭВДЭГДСЭН АВТО ЗАМ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ТАСАЛСАН КАБЕЛИУДЫГ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУДААР НӨХӨН СЭРГЭЭЛГЭНЭ

Сумын Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу Засаг даргын Орлогч Д.Бат-Эрдэнэ, Өндөрхаан тохижилтын газрын дарга Б.Дархантөр нар Чингис хотод бүтээн байгуулалтын ажлын явцад эвдэгдсэн авто зам, явган хүний зам, тасалсан кабель зэрэг гэмтлүүдийг газар дээр нь явж тогтоож нөхөн сэргээлгэх ажлыг гүйцэтгэгч компаниудад шаардлага тавьж хийлгүүлэхээр ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар:

1. Улаанбаатар хотруу гарах автозамд үерийн далангийн хийцлэлийн дагуу сэтэлсэн автозамд суулт өгч, далангийн тулгуур бетон сэтэрсэн

2. Ус зайлуулах байгууламжийн ажлын явцад Хэрлэн 1-р баг Золжигүүрийн автозамын дагуу, Булаг 2-р баг Мөнхбатын дэлгүүрийн автозамын дагуу, ДП20 буюу САА руу явах автозам дагуу, Эвт худалдааны төвөөс хойш автозам дагуу 4 байршилд гудамжны гэрэлтүүлгийн кабель тасалсан.

3. Баянмөнх багийн төвийн автозамын уулзвар хэсэгт автозам сэтэлсэн, явган хүний зам сэтэлсэн.

4. Ус зайлуулах байгууламжийн трассын дагуу явган хүний зам, ногоон байгууламжийн хашлага дагуулан барилгын ажлын шороогоор булсан, зарим хэсэгт овоолго үүсгэсэн.

5. Мал эмнэлгийн газрын автозамын уулзварт автозам сэтэлсэн.

6. Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын автозогсоолын хойд талын газарт иргэн орон сууцны барилгын суурь ухаж, пундам цутгахдаа арматур ил орхиж, Тэмүүжин цогцолбор сургуулийн хашаа, Олимп цогцолборын хашаа, ХХҮГ-ын автозогсоолд тулгаж ухсан нь нуралт үүсгэж, дээрх 3 байгууллагын хашаа нурж, барилгын хана нурах эрсдэл үүсгэсэн.

7. “Ид шидийн орон Хэнтий” барилгын шугам холбохдоо хойд талын автозам, явган хүний замыг сэтэлсэн.

8. Гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлын явцад 1,2-р багт хийгдсэн худгуудын таг эвдэрсэн, иргэдийн зорчих замд шороон овоолго бий болгосон зэрэг гэмтлүүд гарч, зайлшгүй нөхөн сэргээж иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

2024-04-18 00:00:00