ХОТ ТОХИЖИЛТЫН 3 ХҮНИЙГ НЭМЭЛТЭЭР АЖИЛЛУУЛЖ БАЙНА 

ЧИНГИС ХОТЫН ТӨВӨӨР БАЙРЛАСАН 16 ХОГИЙН САВНЫ ОЙР ОРЧМЫГ ЦЭВЭРЛҮҮЛЭХЭЭР ХОТ ТОХИЖИЛТЫН 3 ХҮНИЙГ НЭМЭЛТЭЭР АЖИЛЛУУЛЖ БАЙНА 

Орон сууцны оршин суугчид өөрсдийн хог хаягдлыг хогийн савны гадуур ил задгай, эмх замбараагүй хаях тохиолдол элбэг байдаг бөгөөд хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэхэд хялбар болгох үүднээс гадуур сагасан хогийг түүж цэвэрлүүлэхээр Өндөрхаан хот тохижилтын газрын орон тоог 3-аар нэмэгдүүлэн 16 хогийн савыг байр орон сууцны байршлаар хуваарилан цэвэрлүүлж ажиллаж байна.

Ингэснээр хог сагаж хийсэхгүй эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр болох юм.

Оршин суугчид та бүхэн хогоо хогийн саван дотор эмх замбараатай хийж байхыг УРИАЛЖ байна.

2024-04-18 00:00:00