44КМ ГАЗАРТ 59 ТОНН ХОГ, 154 СЭГ ЗЭМ ЦЭВЭРЛЭЭД БАЙНА

ТҮР АЖЛЫН БАЙРНЫ ИРГЭД ЧИНГИС ХОТЫН ОРЧИМД 3 ДАХЬ ӨДРӨӨ 44КМ ГАЗАРТ 59 ТОНН ХОГ, 154 СЭГ ЗЭМ ЦЭВЭРЛЭЭД БАЙНА. 

ХХҮГ-ын түр ажлын байрны санхүүжилтээр Хэрлэн сумын 6 багийн 64 иргэнийг цэвэрлэгээний ажилд дайчлан ажиллуулж эхлээд байгаа бөгөөд өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж байна.

ТОДРУУЛБАЛ: 1-р баг 10 хүн 6,5км газарт 5,5 тонн хог, 18 сэг зэм

2-р баг 10 хүн 7км газарт 6 тонн хог, 25 сэг зэм

3-р баг 10 хүн 8км газарт 12 тонн хог, 42 сэг зэм

4-р баг 10 хүн 6км газарт 17,5 тонн хог, 15 сэг зэм

5-р баг 14 хүн 6,5км газарт 12 тонн хог, 5 сэг зэм

6-р баг 10 хүн 10км газарт 6 тонн хог, 69 сэг зэм тус тус цэвэрлэн ачиж тээвэрлээд байгаа юм.

Энэхүү ажил 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд Чингис хотын орчимд баг бүр нутаг дэвсгэртээ сэг зэм, хог хаягдлын түүвэр цэвэрлэгээг зохион байгуулна.

2024-04-18 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0