МОД ТАРИХ ХҮСЭЛТЭЙ 270 ӨРХ БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА.

#Ногоон_Өрх_300" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАШААНДАА МОД ТАРИХ ХҮСЭЛТЭЙ 270 ӨРХ БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА. 

Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хэрлэн сум #Ногоон_Өрх_300" хөтөлбөрийг хэрэгжүүлж, хашаандаа мод тарих хүсэлтэй, жимсний мод ургуулах сонирхолтой 300 өрхийг модны суулгацаар хангаж дэмжиж ажиллахаар болсон бөгөөд одоогийн байдлаар 270 өрх бүртгүүлээд байна.

Иймд хашаандаа мод тарих, чин хүсэл сонирхолтой айл өрхүүдийг бүртгэж байгаа тул сэтгэгдэл хэсэгт холбоо барих дугаараа үлдээнэ үү.

Суулгац авч үр дүнтэй ургуулсан өрхүүдийг аймаг, сумын Засаг даргын шагналаар шагнаж урамшуулна. 

2024-04-18 00:00:00