ЭВДЭГДСЭН ЗАМ, КАБЕЛ, ГАЗАР ШОРООНЫ АЖЛЫГ ЗАСВАРЛАЖ ДУУСГАХ ТАЛААР ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЛЭЭ

УС ЗАЙЛУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ТРАССЫН ДАГУУ ЭВДЭГДСЭН ЗАМ, КАБЕЛ, ГАЗАР ШОРООНЫ АЖЛЫГ ЗАСВАРЛАЖ ДУУСГАХ ТАЛААР ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЛЭЭ. 

Сумын Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу Нью констракшн ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, Зол жигүүрийн авто зам, ДП-20, Мөнхбатын дэлгүүр, Эвтээс Бааз хүртэлх зам зэрэг 4 байршилд цахилгааны кабелийн гэмтлийг засварлуулах, ус зайлуулах байгууламжийн ажлын трассын дагуу эвдэгдсэн газар шорооны ажлыг дуусгах талаар зөвшилцөж, шуурхай ажиллуулахаар боллоо.

2024-04-18 00:00:00