ЧИНГИС ХОТЫН АВТОЗАМЫН ЭВДРЭЛИЙГ НӨХӨЖ ЗАСВАРЛАХ АЖЛЫН ТЕНДЕР ЗАРЛАГДСАН

ЧИНГИС ХОТЫН АВТОЗАМЫН ЭВДРЭЛИЙГ НӨХӨЖ ЗАСВАРЛАХ АЖЛЫН ТЕНДЕР ЗАРЛАГДСАН

Хэрлэн сумын Засаг дарга сумын ИТХ-ын хуралдаанаар Чингис хотын автозамын эвдрэл, нүхийг засварлах ажлын 180 сая төгрөгийн төсвийг сумын төсөвт шуурхай асуудал болгон хэлэлцүүлж тусгуулсан. Тэгвэл энэхүү ажлын тендер шалгаруулалтыг 2024.07.08-ны өдөр зарласан байна. Холбогдох хуулийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тендер нээж, 8-р сарын 15-ны дотор ажлыг эхлүүлнэ.

https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1720350001309

2024-07-30 00:00:00