ХИЙДИЙН СУУРИН, ЦАЦАЛЫН АЙЛ ӨРХҮҮДИЙГ ГОЛЫН ҮЕРТ АВТАХААС СЭРГИЙЛЖ ШУУДУУ ТАТАХ, ДАЛАН БОСГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХИЙДИЙН СУУРИН, ЦАЦАЛЫН АЙЛ ӨРХҮҮДИЙГ ГОЛЫН ҮЕРТ АВТАХААС СЭРГИЙЛЖ ШУУДУУ ТАТАХ, ДАЛАН БОСГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 

Хэрлэн гол Чингис хотын чиглэлд өмнөх өдрөөс 40 см-аар нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 67 см-аар даван хүчтэй үерлэж байна.

Үүний улмаас Хийдийн суурин, Цацалын нүүрний эгнээний айлууд голын үерт автах эрсдэл бий болоод байна. Уг асуудалтай аймгийн удирдлагууд өнөөдөр газар дээр нь танилцаж "Солармед" ХХК, "Комфорт импекс" компаниас техник хэрэгсэл дайчлан шуудуу татах, далан босгох ажлыг шийдвэрлэлээ.

Тодруулбал, үерийн аюулаас хамгаалах зорилгоор аймгийн удирдлагууд болон Онцгой байдлын газар, Хэрлэн сумын ЗДТГ хамтран Хийдийн суурингийн баруун талаас хангамжийн зам хүртэлх 500 мерт зам дагуу шуудуу татаж, далан босгож байна.

2024-08-05 00:00:00