Хэрлэн сумын Засаг даргын нэрэмжит багийн Иргэдийн урлагийн наадам өнөөдөр Чингис хотод АДБ-ийн Хан Хэнтий чуулгад боллоо. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд урлагийн 6, соёлын 2 төрлөөр зохион байгуулсан энэхүү уралдаанд багийн дүнгээр:
Булаг 2-р баг Тэргүүн байр эзэлж, өргөмжлөл 300 мянган төгрөг, шилжин явах цом,
Сариг 4-р баг дэд байр эзэлж, өргөмжлөл, 200 мянган төгрөг,
Баянмөнх 3-р баг 3-р байр эзэлж, өргөмжлөл, 100 мянган төгрөгийн шагналаар шагнагдлаа.
Гала тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Хэрлэн сумын Засаг даргын Орлогч Д.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Л.Наранбат, Хэнтий аймгийн Соёл урлагийн газрын дарга Т.Зулбаатар болон Хан Хэнтий чуулгын шүүгчдийн бүрэлдэхүүн оролцсон юм.
Багийн Засаг даргын үзүүлбэрт:
Хэрлэн 1-р багийн Засаг дарга Б.Эрдэнэбилэг “Гайхмаараа” дуугаар тэргүүн байр,
Баянмөнх 3-р багийн Засаг дарга Б.Мөнхбаяр “Буурал аав” дуугаар дэд байр,
Сариг 4-р багийн Засаг дарга С.Сарангоо “Янзага” дуугаар гуравдугаар байр
Бүжгийн төрөлд:
Булаг 2-р багийн Золбоо хамтлаг Латин америк бүжгээр тэргүүн байр,
Өндөрхаан 5-р багийн хамтлаг “Этик” бүжгээр дэд байр,
Хэрлэн 1-р багийн хамтлаг “Хатариш” бүжгээр 3-р байр,
Хамтлаг дуу төрөлд:
Булаг багийн эмэгтэй дуучдын хамтлаг “Эхийн тухай дуу”-аар тэргүүн байр,
Сариг 4-р багийн хамтлаг Н.Шинэбаяр, Баасандорж “Өнө мөнх орон” дуугаар дэд байр,
Өндөрхаан 5-р багийн эмэгтэй дуучдын хамтлаг “Алтан үеийн дуу”-аар 3-р байр,
Уртын дууны төрөлд:
Булаг 2-р багийн Д.Мөнхтөмөр “Эр бор харцага” дуугаар тэргүүн байр,
Сариг 4-р баг Э.Цэнд-Аюуш дэд байр,
Өндөрхаан 5-р баг Адъяасүрэн “Сэцэн ханы хүлэг” дуугаар 3-р байр,
Дуэт дууны төрөлд:
Баянмөнх 3-р багийн Ж.Наранцацрал, Б.Пүрэвсүрэн нар “Илбэе” дуугаар тэргүүн байр,
Булаг 2-р баг А.Алтаншагай, Н.Төвшинжаргал нар “Минийлээ хөөрхөн үрс” дуугаар дэд байр,
Сариг 4-р баг Н.Наранцогт, Э.Бат-Эрдэнэ нар “Чиний зурсан хайр” дуугаар 3-р байр,
Гоцлол дууны төрөлд
Сариг 4-р баг Д.Шинэбаяр “Эх орон тайван байна” дуугаар тэргүүн байр,
Баянмөнх 3-р баг Э.Гүржав –Welcome to my hearth” дуугаар дэд байр,
Өндөрхаан 5-р баг Д.Тэмүүжин “ Сайхан ч юм даа монгол хүн болж төрөх” дуугаар 3-р байрыг тус тус эзэллээ.
Гоцлол төрлийн гранпри
Булаг 2-р багийн Засаг дарга Б.Хүрэлзүрх “Баяд” бүжгээрээ хүртсэн байна.
Түүнчлэн Соёлын бүтээлч үйлдвэрлэл, Шилдэг угийн бичиг хөтөлсөн иргэдийг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Тэмцээний төрөл тус бүрд тэргүүн байрыг 50 мянган төгрөг, өргөмжлөл, алтан медаль, дэд байрыг 40 мянган төгрөг, өргөмжлөл, 3-р байрыг 30 мянган төгрөг өргөмжлөлөөр тус тус шагнасан байна.

2022-10-31 00:00:00