ХЭРЛЭН СУМЫН ШУУРХАЙ ШТАБ ЦАЦАЛ, ХИЙДИЙН СУУРИНГИЙН АЙЛУУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ДЭЭР АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ өнөөдөр сумын Шуурхай штабыг хуралдуулж Цацал, Хийдийн суурингийн айлуудад авах арга хэмжээний талаар зарим шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байна.
Хэрлэн, Цацал, Хийдийн суурингийн үерт автах эрсдэлтэй айл өрхийн нөхцөл байдлын судалгааг шуурхай дуусгах,
Багуудын иргэний танхимыг түр хоргодох байр болгон бэлтгэх,
Сумын мэргэжлийн анги бүлгийг шуурхай тодотгож бэлтгэл бэлэн байдлыг хангуулан шаардлагатай үед дайчлан ажиллуулах
1,4-р багт хийгдэж буй далан шуудууны ажлыг газар дээр нь танилцаж бэхжүүлэх шаардлагатай хэсгүүдэд анхаарах, далан шуудууны дагуу тэмдэглэгээ бүхий шонгуудыг байрлуулах
Цөмөрч суусан экскаваторыг татаж гаргах ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг ажлыг яаралтай хийж гүйцэтгэх,
сумын Засаг даргын 2024 оны 07-р сарын 22-ны өдрийн А/167 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулж, үер усны үед авах арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулах талаар Шуурхай штабын бүрэлдэхүүн, багийн Засаг дарга нарт чиглэл өглөө.
Гамшгийн нөхцөл байдалд техник машин механизмаар хангаж, сумын Шуурхай штабтай хамтран ажиллаж буй аймгийн Онцгой комисс, Компорт ХХК, Солармед ХХК, аймгийн Онцгой байдлын газар, Хэнтий Ус ХХК, Харгуй ТӨХК-ийн удирдлага, хамт олонд Талархал илэрхийлье.
ХЭРЛЭН СУМЫН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБ
2024-08-06 00:00:00