ХИЙДИЙН СУУРИНД ТАТСАН ДАЛАН ШУУДУУГ БЭХЖҮҮЛЖ ХҮЧИТГЭНЭ

ХИЙДИЙН СУУРИНД ТАТСАН ДАЛАН ШУУДУУГ БЭХЖҮҮЛЖ ХҮЧИТГЭНЭ

Хэрлэн голын үерийн түвшин нэмэгдэж аюултай түвшинд хүрч байгаатай холбогдуулан өнөөдөр сумын Онцгой комиссын орлогчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу 1-р багт Хийдийн сууринд тус багийн Засаг дарга, зохион байгуулагч ажиллаж үерт нэрвэгдэж болзошгүй эрсдэл өндөр 31 айл өрхөд нэгбүрчлэн зааварчилгаа өгч ажиллалаа.

Хийдийн суурингийн урд талаар Компорт ХХК, Солармед ХХК-ийн техникээр 500м шороон далан шуудуу хийгдсэнээр одоогоор эдгээр өрхүүдэд ус орж ирээгүй, далангийн урд талын усны түвшин багассан байна.

Маргааш энэ байршилд далан шуудууг бэхжүүлж, хүчитгэх ажлыг зохион байгуулна. Ингэснээр үерт орохоос сэргийлэх нөхцөл бүрдэхээр байгаа юм.

Шаардлагатай тохиолдолд эдгээр өрхүүдэд цахилгаан эрчим хүчийг хязгаарлаж аюулгүй байдлыг хангах, нүүлгэн шилжүүлэх, түр хоргодох байраар хангах бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, өрх бүрд энэ талаар зааварчилгаа өгөөд байна.

Мөн Хэрлэн голын орчимд үерт өртөх эрсдэлтэй бүсэд буусан малчин өрхүүдийг яаралтай нүүж урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж мэдэгдэл хүргэлээ.

ХЭРЛЭН СУМЫН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБ

2024-08-06 00:00:00