ЦАЦАЛ, ХЭРЛЭНГИЙН 32 ӨРХӨД АЖИЛЛАЖ, 2 ӨРХИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ, 1 ӨРХИЙГ ТҮР ХОРГОДОХ БАЙРААР ХАНГАЛАА

ЦАЦАЛ, ХЭРЛЭНГИЙН 32 ӨРХӨД АЖИЛЛАЖ, 2 ӨРХИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ, 1 ӨРХИЙГ ТҮР ХОРГОДОХ БАЙРААР ХАНГАЛАА

Цацал, Хэрлэнгийн усанд автаж буй 32 өрхтэй нэгбүрчлэн уулзаж зөвлөгөө зааварчилгаа өгч, нэн шаардлагатай 2 өрхийг нүүлгэн шилжүүлж, 1 өрхийг түр хоргодох байранд орууллаа. Бусад 29 өрхийг эд хогшлоо уснаас гаргаж, садан төрлийндөө очих, боломжтой бол нүүж буух зэргээр үерийн аюулаас сэргийлэх талаар зөвлөж санал солилцлоо.

Ихэнх өрхүүд эд хогшлоо уснаас хамгаалан янзалж, ойр дотныхоо садан төрлийнд түр байрлах, зарим өрхүүд өөрсдийн хүч бололцоогоор нүүх зэргээр урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна.

Мөн Цацалын нүүрний эгнээний өрхүүдийн цахилгааныг түр хязгаарлаж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхээр ажиллаж байна.

Цацал, Хэрлэнгийн далан шуудуу татах ажил 500м газар хийгдэхээс одоогоор 300м газарт хийгдээд байгаа бөгөөд ажиллаж байсан техник усанд орж шаварт суусныг гаргахаар Хэнтий Ус, ОБГ-ын албан хаагчидтай хамтран 24 цаг ажиллаж байна.

2024-08-07 10:31:05