ӨНДӨРХААН ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН АЖЛЫГ САЙЖРУУЛЖ, ХОГ АЧИЛТ, ЗАМ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭРЭЛТҮҮЛГИЙН ЗАСВАРЫГ ШУУРХАЙ ДУУСГАНА
Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг өнөө өглөө 06 цагт Өндөрхаан тохижилтын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, тус байгууллагын удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах талаар тодорхой чиглэлүүд өгч, ажлыг эрчимжүүллээ.
Тодруулбал,
Зам талбайн үйлчлэгч нарт хотын замын цэвэрлэх талбайг шинээр хуваарилж өгч, 5 байрлалд автозамын хашлаганы шороог цэвэрлэх ажлыг эрчимжүүлэн өдрийн ажлын норм нормативыг стандартын дагуу мөрдүүлэх, цаг ашиглалтыг сайжруулахыг үүрэг болголоо.
Баянмөнх баг, Өндөрхаан багуудад эвдэрсэн ачилтын автомашиныг шуурхай засварлан гэр хорооллын айл өрхийн хогны ачилтыг шуурхайлах, хог ачилтын 10 автомашины хуваарилалтыг шинэчилэн жолооч ачигч бүрд ногдох айл өрхийн тоог тэнцвэржүүлэх
Ногоон байгууламжийн тасгийг хотын ногоон байгууламжийн хэлбэржүүлэлт, арчилгаа тордолгооны ажлыг сайжруулах, ажлын норм нормативыг стандартын дагуу мөрдүүлэх
Гэрэлтүүлгийн бригадын амарч буй цахилгаанчин, ажилчдыг ажилд нь оруулж, гэр хорооллын гэрэлтүүлгийн засварыг бүрэн шуурхай хийж дуусгасны дараа ээлжийн амралтаа авах
Ажилчдын цаг ашиглалт, ажлын норм хэмжээг стандартын дагуу мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, удирдах бүрэлдэхүүний ажлыг сайжруулах, илүү цагаар ажиллаж буй албан хаагчдын нэмэгдэл цалин хөлсийг цаг тухайд нь тооцох, техник хэрэгслийн эвдрэл гэмтлийг шуурхай арилгах, хүний нөөцийн ажлыг сайжруулах, цаг үеийн шаардлагаар зарим ажилтаныг ээлжийн амралтыг хойшлуулан ажилд нь оруулах зэрэг үүрэг чиглэлүүд өгч ажилд нь гаргалаа.
2024-08-21 10:45:20