САРИГ 4-Р БАГТ НАМАГ ШУУДУУГ ДАРЖ ТЭГШИЛЖ БАЙНА

 

САРИГ 4-Р БАГТ НАМАГ ШУУДУУГ ДАРЖ ТЭГШИЛЖ БАЙНА

Дарааллан орсон үер усны улмаас иргэдийн аюулгүй байдлыг ханган Хэрлэн, Цацал, Хийдийн суурингийн айл өрхүүдийн урд талаар 1км далан шуудууг татсан. Ингэснээр айл өрхүүдийг ус татартал усанд автахаас сэргийлж чадсан боловч ойр орчимд нь машин техник, хүн зорчиход хүндрэлтэй болсон.

Иймд цаашид гарч болох эрсдэлээс сэргийлэн энэхүү далан шуудууны ойр орчимд тогтсон намаг, хонхор хотгор газарт шороогоор тэгшилж янзлах ажил зохион байгуулж, өнөөдөр ХОВО машинаар 25 рейс хийж асгаж тэгшиллээ.

2024-08-21 00:00:00