ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДЫГ ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ХОТЫН ЦЭВЭР ЦЭМЦГЭР ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХЭД МАНЛАЙЛЖ АЖИЛЛАХЫГ УРИАЛАВ

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДЫГ ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ХОТЫН ЦЭВЭР ЦЭМЦГЭР ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХЭД МАНЛАЙЛЖ АЖИЛЛАХЫГ УРИАЛАВ

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг өнөөдөр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралд оролцож, Чингис хотын цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ Хэрлэн сум, Чингис хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн албан байгууллагын дарга удирдлагууд шаардуулахгүйгээр байгууллагынхаа орчинд цэвэр цэмцгэр хоггүй, шарилжгүй, хуваарьт талбайгаа тогтмол цэвэрлүүлж, хог хаягдлын туха хуулийг хэрэгжүүлж манлайлж ажиллахыг уриаллаа.

Мөн төрийн байгууллагын удирдах ажилтнуудын шуурхай хуралд багийн Засаг дарга нарыг оролцуулж хэвшүүлэх, тухайн багийн дарга нар цаашид төрийн байгууллагуудад шаардлага тавьж хууль журмын хэрэгжилтийг хангуулахад хамтран ажиллах талаар уламжиллаа.

2024-09-20 00:00:00