ТАХИЛГАТ ТОСГОНЫ ООРЦОГИЙН БУЛГИЙН ЭХИЙГ ХАШИЖ ХАМГААЛЛАА

ТАХИЛГАТ ТОСГОНЫ ООРЦОГИЙН БУЛГИЙН ЭХИЙГ ХАШИЖ ХАМГААЛЛАА

Хүн амын унд, ахуйн болон бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Хэрлэн сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Тахилгат тосгоны Оорцогийн булгийн эхийг хашаажуулах ажлыг гүйцэтгүүлж хүлээн авлаа. Тус ажлын гүйцэтгэгчээр "Сайн ундрах" ХХК ажиллаж, булгийг хашаажуулах ажлыг ОНХС-ын 4 сая төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.

Булгийн эхийг хашиж хамгаалах нь ундаргыг хамгаалаад зогсохгүй, булаг орчмын экосистемийг, усны орчныг бүхэлд нь бохирдол, талхагдлаас хамгаалах ач холбогдолтой юм.

2022-11-01 00:00:00