ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.

Монгол Улсад гарч буй ой, хээрийн түймрийн 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог.

Иймд иргэн та

-Ой,хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах

-Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах

-Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх

-Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх

-Агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх

-Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн Байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна!

Иргэн та анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хадгалан үлдээнэ үү

2025-01-17 10:00:00