НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙРУУ МАЛАА БЭЛЧЭЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА!!!

Чингис хотын хэмжээнд жил бүр тохижилтын ажил хийгдэж , хотын өнгө үзэмж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн ажилладаг. Гэвч мал бүхий иргэдийн хариулгагүй мал, гахай ногоон байгууламж бүхий газарт орж, нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын ажлуудад удаа дараалан хохирол учруулсаар байна.

Хэрлэн сумын ЗДТГ-аас Чингис хотын төвд амьдарч байгаа мал, гахай бүхий айлуудыг нүүлгэн шилжүүлэх, мал бүхий иргэдэд удаа дараа сануулга өгөх, хотын ногоон байгууламжийн бүсэд нэвтрэн орж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалтын ажлыг эвдэн сүйтгэсэн малыг хаших арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Хэрлэн сумын нутаг дэвсгэрт аж төрж байгаа мал, гахай бүхий 40 гаруй өрхийг төвийн суурьшлын бүсээс гаргах ажил хийгдэж, одоогийн байдлаар Хэрлэн сумын төвийн 5 багийн мал, гахай бүхий нийт 16 айл төвийн суурьшлын бүсээс нүүгээд байгаа юм.

Иймд иргэд та бүхэн бидний ажилд хүндэтгэлтэй хандаж малаа нийтийн эзэмшлийн ногоон байгууламжруу оруулахгүй байхад анхаарна уу.

Өнөөдөр хашигдсан үхрийн эзэд малаа ирж авна уу!!!

Ногоон байгууламж хариуцсан байцаагч 94330799 утсаар холбогдоно уу.

Хэрлэн сумын ЗДТГ

2022-11-01 00:00:00