ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЧИНГИС ХОТЫН ЗАХИРАГЧ Д.ЭРДЭНЭБААТАР ӨЛЗИЙТ ТОСГОНД АЖИЛЛАЛАА.

Өлзийт тосгоны төрийн байгууллагууд болон төвлөрсөн халаалтын зуухны үйл ажиллагаатай танилцаж дараах ажлуудыг шийдвэрлэхээр боллоо.

Үүнд:

1. Хилийн цэсийн асуудлыг тодруулах

2. Соёлын төвийн халаалтын шугамыг нэмж засварлахад

дэмжлэг үзүүлэх

3. ЕБС-ийн дотуур байрны зөөлөн эдлэл болон дээврийн засварыг хийхэд анхаарч ажиллах.

4. Хүүхдийн цэцэрлэгийн гадна фасадыг засварлахад дэмжлэг үзүүлэх

5.Эмнэлгийн үйл ажиллагаанд мини буюу явуулын лабораторийн 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналыг судалж үзээд холбогдох байгууллагуудад уламжлахаар боллоо.

Мөн тал хээрийн, ахуйн болон объектын түймрээс сэрэмжлэх, шар усны үер, шороон болон цасан шуурга, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулж үүрэг даалгавар өглөө.

2025-01-22 09:30:15