ӨНӨӨДӨР ОРОН ДАЯАР ГАШУУДАЛ ЗАРЛАХ ӨДӨР

Монголын Улсын Анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07:00 цагаас 25-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Гашуудал зарлах тухай МУ-ын Ерөнхийлөгч Зарлиг буулгав.

Гашуудлын хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөж буулгах, Хэрлэн сумын ЗДТГ-ын иргэний танхимд хөрөг зургийг байрлуулан П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагааг зохион байгуулж, иргэдийн эмгэнэлийг тусгай бэлтгэсэн дэвтэрт бичүүлж авах, өнөөдөр өглөө Хэрлэн сумын ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгууллаа.

Зарлигтай холбогдуулан Гашуудлын үеийн дэгийн тухай Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаар Тогтоол гарсан бөгөөд 12:00 цагт улс орон даяар Автомашин, Галт тэрэг, Цахилгаан станцын дуут дохиоллыг өгч, Төрийн нийт албан хаагчид 1 минут зогсож хүндэтгэл үзүүлэх юм.

Энэ хугацаанд олон нийтийг хамарсан баяр ёслолын үйл ажиллагааг хориглосон байна.

2025-01-24 09:30:25