ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМААС ТӨРӨН ГАРСАН УЛСЫН ЦОЛТОЙ ХАРВААЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Хэнтий аймгаас төрөн гарсан Үндэсний шагайн харваан Улсын цолтой харваачдад хүндэтгэл үзүүлэх ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААН Тэмцээн амжилттай зохион байгуулагдаж нийт 11 аймгийн 40 багийн 600 гаруй тамирчид цэц мэргэнээ сорилоо.

Tэмцээний үеэр Хэрлэн сумаас төрөн гарсан Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн спортын мастер Д.Од-Эрдэнэ, Монгол Улсын Харьшгүй мэргэн Ш.Ганбат, Монгол Улсын Харьшгүй Мэргэн Ж.Ишдорж, Монгол Улсын Мэргэн А.Эрдэнэбаяр нарт Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар хүндэтгэл үзүүллээ. Та бүхэндээ цаашдын уралдаан тэмцээндээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2025-01-27 10:15:11