ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит Дөрөвдүгээр хуралдаан 09:00 цагт эхэлж, оролцвол зохих 35 төлөөлөгчөөс 31 төлөөлөгч оролцож, 88.5% хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанд Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар, Хэрлэн сумын засаг даргын орлогч А.Боргил нар оролцож байна.

Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ:

1. Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025-2028 онд баримтлах бодлого, чиглэл батлах тухай

2. Хэнтий аймгийн 2021-2025 оны 5 жилийн үндсэн чиглэлийн 2024 оны хэрэгжилтийг хэлэлцэх тухай

3. Хэнтий аймгийн 2024 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэх тухай

4. Хэнтий аймгийн 2025 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай

5. 2025 онд ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг батлах тухай

6. Аймгийн хэмжээнд 2025 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ байршил, зориулалтыг тогтоох тухай.

2025-01-31 17:10:15