ЦАГ АГААРЫН МЭДЭЭ !!!

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

2025 оны 02 дугаар сар 06-нд ихэнх нутгаар салхи шуургатай, цаашдаа хүйтний эрч нэмж чангарахыг анхааруулж байна.

2025 оны 02 сарын 05-ны 20 цагаас 02 сарын 06-ны 20 цаг хүртэлх 1 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: Үүлэрхэг. Цас орохгүй.

Салхи: Баруун хойноос секундэд 7-12 метр. Тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -21…-26 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.

ЧИНГИС ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 метр. Зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.

2025-02-06 10:26:35