ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА ХЭРЛЭН СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар тушаалаар байгуулагдсан Ч.Бат-Эрдэнэ ахлагчтай Ажлын хэсэг Хэнтий аймгийн Хэрлэн суманд ажиллаж байна.

         Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан хянан шалгах газрын Дарга Ч.Бат-Эрдэнэ ахлагчтай ажлын хэсэг, Хэрлэн сумын ИТХ-ын Дарга Ц.Цэрэндулам, Хэрлэн сумын засаг Дарга бөгөөд Чингис хотын Захирагч Д.Эрдэнэбаатар, Хэрлэн сумын засаг Даргын орлогч А.Боргил, Хэрлэн сумын ЗДТГ-ын Дарга Г.Лхагвабаатар, Хэрлэн сумын ИТХ-ын нарийн бичгийн Дарга З.Энхболд нартай уулзаж санал бодлоо солилцлоо.

       Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал, хүний нөөцийн зохицуулалтын хэрэгжилттэй танилцан хяналт шалгалт хийж, албан хаагчдад төрийн албаны шинэтгэлийн талаар, мэдээлэл, сургалт зохион байгуулж, мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллалаа. Сургалтад Хэрлэн сумын харьяа 19 байгууллагын 155 алба хаагчид оролцлоо.

2025-02-06 17:25:25