ХЭРЛЭН СУМЫН НОМГОН 7-Р БАГ, ӨЛЗИЙТ ТОСГОНЫ ЗАХИРАГЧААР Д.АЛТАННАРАА ТОМИЛОГДЛОО.

Өлзийт тосгоны захирагч П.Ихбаярын бүрэн эрхийн хугацаа дууссан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус багийн Иргэдийн Нийтийн хурлаас шинээр сонгогдсон Д.Алтаннараа-г үүрэгт ажилд нь томилж сум болон багийн иргэдийн өмнө тулгамдсан асуудалд онцгойлон анхаарч шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай зохион байгуулах талаар Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар үүрэг чиглэл өгч, амжилт хүслээ.

2025-02-13 09:30:30