ХЭРЛЭН СУМЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

Өдөрлөгт Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар, Сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга З.Энхболд, Засаг даргын орлогч А.Боргил, Хэрлэн сумын ХБИ ийн салбар зөвлөлийн тэргүүн их эмч О.Намжилмаа нар оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг авч хэлэлцэж дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

 

Хэрлэн сумын ЗД бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа аймаг сумын ИТХ, ЗД-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ААНБ уудад холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллуулах, ажлын байр, ажиллах нөхцөл бололцоогоор хангах, 2025 онд 158 иргэнд газар олгох ажлыг зохион байгуулж нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Боловсрол соёлын газар Хэрлэн сумын Засаг дарга, Хэрлэн сумын ИТХ-ын ажлын алба мэдээлэл хийж иргэдийн санал хүсэлтийг сонсож, НЭ ийн ажилтнууд ХБИ ийг эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрууллаа. Хэрлэн суманд Хөгжлийн бэрхшээлтэй 2200 иргэн, 0-18 насны 159 хүүхэд амьдардаг бөгөөд, ЕБС-д 56 хүүхэд, СӨБ цэцэрлэгт 14 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй хүнд хэлбэрийн бэрхшээлтэй 13 хүүхэд байдаг аж.

2025-02-13 09:30:15