МӨС ЦӨМРӨХ АЮУЛТАЙ!!!

Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан Хэрлэн гол халиа тошин гүйсэн үзэгдэлтэй байна. Голын уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй байдаг тул мөс цөмрөх эрсдэлээс сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2025-02-21 10:11:12