8-Р БАГИЙН МАЛЧИН Б. АРМАН, Т.БАЛХЯ НАР НЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО.

Аймгийн аварга малчин Б. Арман нь мал аж ахуйн салбарт нийт 16 жил тасралтгүй ажиллаж, хөдөлмөрлөж байна. Бага насандаа аав ээжийнхээ гар дээр өсөж 2008 онд ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөөд өөрийн хүсэлтээр өвөөгийнхөө туслах малчин болсон. 2019 онд Т.Билхятай гэр бүл болж 3 хүүхдийн хамт амьдарч байна.

 

Мөн өөрийн хөрөнгөөр 2018 онд Харганатай гэх газарт 20 сая төгрөгөөр гүн өрмийн худаг гаргасан ба 2020 онд Уртын голын булгийн эхийг хашиж хамгаалсан. Жил бүрийн бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготно устгах ажилд хамт олноо манлайлан идэвхтэй оролцож байгаль орчноо хамгаалах, бэлчээрийг сэргээх тал дээр идэвх санаачилгатай ажилладаг.

 

Б.Арман нь мал аж ахуйн салбарт 16 жил үр бүтээлтэй ажиллахдаа сум орон нутагтаа тогтмол манлайлан 2019 онд "Мянгат малчин" болж 2022 онд "Сумын аварга малчин" болсон зэрэг олон амжилтын эзэн болж байсан.

Залуу үеийнхэндээ мал маллах арга ухааныг зааж сургасаар ирсэн ба нутгийнхаа ард иргэдийнхээ дунд нэр хүндтэй сайн малчин юм.

 

Арманы эцэг болох Батболд нь хэлэхдээ: Залуу малчид ховордсон энэ цаг үед миний хүү Арман нь залуу үедээ үлгэр дуурайлал болж аймгийн үе үеийн аварга малчдын нэг эгнээнд нэгдсэнд үнэхээр их баяртай байна. Мөн та бүхэнд баярлалаа, дараа үеийн залуучууд мал маллах хүсэлтэй болно гэдэгт итгэлтэй байна.

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар: Залуу үеийн малчид болон нийт малчдынхаа мал маллах нөхцөл байдлыг сайтар хангаж ажиллах болно гэж хэллээ.

 

Аварга малчны шагналыг Хэрлэн сумын ИТХ-ын дарга Ц.Цэрэндулам, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж. Равжих, Тахилгат тосгоны Захирагч Ө.Зоригт, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч ИНХ-ын дарга Х.Канат Хэрлэн сумын ЗДТГ-ын ХАА мэргэжилтэн Ж.Алтантөгс нар шагналыг гардуулж хүндэтгэл үзүүллээ.

2025-02-25 00:00:00