МЭНДЧИЛГЭЭ

Хэрлэн сум Чингис хотоороо овоглож, жаран жарны буурал түүхийг бичилцэн суугаа нутгийн зон олон та бүхэндээ XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн мэндийг айлтган мэндчилье.

Өнгөрөгч луу жилд Чингис хотын маань хүн ам нэмэгдэн 24370 болж, малчин түмний хөдөлмөр зүтгэлээр 801 малчин өрхийн 351 мянган толгой мал тоологдож, Аймгийн аварга малчин 1, аймгийн аварга тариаланч 1, сумын сайн малчин 9, сумын аварга тариаланч 3, аймгийн алдарт уяач 2, сумын алдарт уяач 6 шинээр төрөн гарлаа.

Ирж буй модон могой жилдээ ололт амжилтаа бататган түүчээлж, тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, иргэн бүр ажилтай орлоготой байж, эрүүл саруул, энх тунх, элбэг хангалуун, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хэрлэн сум Чингис хотын маань нийт ард иргэд, нутгийн зон олон минь элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин сайхан амгалан байж сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Хүндэтгэсэн: Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч

Даваажавын ЭРДЭНЭБААТАР

2025-02-28 17:15:27