ХЭРЛЭН СУМЫН ӨНДӨР НАСТАН Б.ЛХАМСҮРЭНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

“Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин могой жилийн Хаврын тэргүүн сарын Шинийн 2-ны билигт сайн өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын өндөр настан Буянтын Лхамсүрэнд аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар нар хүндэтгэл үзүүллээ.

Буянтын Лхамсүрэн нь Сүхбаатар аймгийн Өлзийт суманд 1932 онд төрсөн. Хөдөө аж ахуйн салбарт хүчин зүтгэж, халуун хошуут малаа өсгөн үржүүлж, ашиг шимийг хүртсэн малчин бөгөөд 9 хүүхэд төрүүлж өсгөсөн тэрбээр Хэрлэн суманд 24 дэх жилдээ эрүүл саруул, энх тунх амьдран сууж байна.

“Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон могой жилдээ нийт ахмад буурлууд минь урт насалж, удаан жаргаж, бие тэнхлүүн, ухаан цэлмэг, амьдрал үйлс, буян заяа нь ямагт дэвжин дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

2025-03-01 10:15:16