УИХ-ЫН ДАРГА ХЭРЛЭН СУМЫН ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, М.Мандхай нар орон нутгийн удирдлагуудын хамт өнөөдөр аймгийн төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд намрын чуулганы завсарлагаанаар тойргийнхоо гурван аймгийн нийт сум, багуудад хүрч ажиллаж эхэлсэн. Энэ удаагийн уулзалтаар Хэрлэн сумын иргэддээ 2025 онд Хэнтий аймагт тавигдсан улсын төсвийн онцлог, бүсчилсэн хөгжлийн зорилтот тулгуурласан дэд бүтэц, түүхэн аялал жуулчлал, эрчимжсэн ХАА-н чиглэлээр туссан ажлуудыг танилцуулж, иргэдийнхээ сонирхсон асуултад хариуллаа.

2025-03-10 16:16:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0