АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАА ЭРГЭЛЭЭ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, АЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Золбоо, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын Захирагч Д.Эрдэнэбаатар болон Цэргийн штабын дарга дэд хурандаа Л.Цэнддорж нар бие бүрэлдэхүүний хамтаар Зэвсэгт хүчний 327, Хилийн цэргийн 0306, 0198 дугаар ангиудад хугацаат цэргийн алба хааж буй дайчдаа эргэж, тэдний алба хааж буй орчин нөхцөлтэй танилцлаа.

Алба хаагчдын чөлөөт цагаа зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх тал дээр цэргийн ангиуд бие бялдарын спорт болон орчин үеийн техник, технологи ашиглан цэргүүдээ оюуны спортоор хөгжүүлж байна.

May be an image of 5 people and text

May be an image of 4 people and text

May be an image of 12 people and text

May be an image of 5 people and text

May be an image of 8 people and text

May be an image of 4 people and text

May be an image of television and text

 

May be an image of 5 people and text

May be an image of 10 people and text

 

2025-03-24 17:35:36