ЦАС МӨСӨӨ ЦЭВЭРЛЭЭГҮЙ АЖ АХУЙН НЭГЖ, АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ГАДНА ТАЛБАЙД ХАЛЬТИРЧ БЭРТВЭЛ ХОХИРЛЫГ ТУХАЙН БАЙГУУЛЛАГА БАРАГДУУЛНА!!!

#ХОТЫН_СОЁЛ_ЦЭВЭР_ХОТ

2022.10.30-ны өдрийн цасан шуурганаар Чингис хот доторх явган хүний болон автомашины зам, нийтийн эзэмшлийн талбайд цасан бүрхүүл тогтож, хальтиргаа гулгаа үүссэн. Үүнтэй холбогдуулан "Өндөрхаан тохижилтын газар”-аас 500кг цас хайлуулах бодисыг авто замын уулзваруудад цацаж, цас мөсөн бүрхүүлийг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд цас хайлуулах 6,5 тонн бодисын нөөцтэй, 10 тонн бодис нэмж захиаллаа.

Өвлийн улирал эхэлж буйтай холбогдуулан албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 м буюу хуваарьт газрын цэвэрлэгээг тогтмол, чанартай шуурхай гүйцэтгэж, иргэдийг гэмтэл ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Хэрэв танай байгууллагын орчимд 50 м доторх зам талбайд цэвэрлээгүйгээс шалтгаалан иргэн хальтиргаа гулгаанд унаж хохирол учирсан бол тухайн байгууллага иргэний хохирлыг бүрэн барагдуулж, хариуцлага хүлээхийг анхааруулъя.

May be an image of 6 people, people standing, snow and road

 

2022-11-02 00:00:00