ХЭРЛЭН СУМЫН 3-Р БАГ ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ХӨГЖИХ ОРЧИНГ БҮРДҮҮЛСЭН "ЦАХИМ ОФФИС"-ТОЙ БОЛНО

Хүүхэд хөгжил хамгаалалын жилийн хүрээнд Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг дарга Б.Мөнхбаяр өөрийн санаачилгаар багийн хөгжлийн төвдөө хүүхэд залуусын хөгжих орчинг бүрдүүлсэн "Цахим оффис"-той болохоор зорин ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд хүүхэд залуус цахим орчинд бие даан хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэхээр эхний удаад "Netcapital Financial Group"-тэй хамтран 18 ширхэг суурин компьютерийг \үзүүлэлт нь: I3, pentiumR CPU G1450, @3.70GHz 4-8GB RAM-тай\ багийн хөгжлийн төвдөө байрлуулаад байна.

Ийнхүү Хэрлэн сумын 3 дугаар багийн хөгжлийн төв тун удахгүй хүүхэд залуусынхаа бие даан хөгжих боломжийг бүрдүүлсэн орчин үеийн шийдэл бүхий "Цахим оффис"-той болох юм.

2022-11-03 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0