ОЛОН УЛСЫН ЭНЭРЛИЙН "ДЭЗЭРЭТ" БАЙГУУЛЛАГА 17,5 САЯ ТӨГРӨГНИЙ ХҮМҮҮНЛЭГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

ОЛОН УЛСЫН ЭНЭРЛИЙН "ДЭЗЭРЭТ" БАЙГУУЛЛАГА 17,5 САЯ ТӨГРӨГНИЙ ХҮМҮҮНЛЭГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах үлээгч 20 ширхэг багаж, гамшигт өртсөн айл өрхүүдэд өргөн хэрэглээний ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ.

Гал түймрийн эрсдэлтэй цаг үед шаардлагатай гал унтраах төхөөрөмжийн нөөц бүрдүүлсэнд Онцгой байдлын болон орон нутгийн удирдлагууд талархал илэрхийллээ.

Дэзэрэт олон улсын байгууллага нь “Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм”-ийн дэргэд хүн төрөлхтний тусын тулд энэрлийн болоод хүмүүнлэгийн чиглэлэээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм. Манай улсад 32 жилийн турш хүмүүнлэгийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр байна.

2025-04-03 09:15:16