“ЭРГЭХ ХОЛБОО-9” ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

”Эргэх холбоо - 9” уулзалтаар УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, У.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Д.Аюурбунь нар Хэрлэн сумын 3,4,5 дугаар багийн иргэдтэй, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар нар 1,2,6 багийн иргэдтэй уулзалт хийж УИХ-ын хууль тогтоол, 2025 онд хийж хэрэгжиж буй онцлох хууль тогтоомжийн талаар, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, мөн аймаг сумын удирлагууд орон нутгийн холбогдолтой хийж хэрэгжүүлж буй ажлууд, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээллийг танилцуулан иргэдтэй санал солилцож ажиллалаа..

Уулзалтад ирсэн иргэд мега төслүүдийг бүхэлд нь дэмжиж байгаагаа илэрхийлж эрчим хүчний төлбөрийг дулааны төлбөртэй ижил үнээр нэмэх хэрэгтэй гэдэг саналыг дэвшүүллээ. Их хурал засгийн газар хоорондоо уялдаатай ажилладаг байх хурлын гишүүдийн ёс зүйн асуудал мөн хэм хэмжээтэй байх хэрэгтэй байгааг хэллээ. Мөн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд соёлын салбарыг дэмжих хэрэгтэй байгааг илэрхийллээ.

Мөн Ахмад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд 1072 хувьцаагаа 1 сая төгрөгөөр худалдсан энэ мөнгөн дүнгээ эргүүлэн төлж хувьцаагаа буцаан авах боломжтой эсэх талаар асууж тодрууллаа.

Хэрлэн сумын ЗДТГазраас 2026 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний санал авах хуудсыг тараан уулзалтанд ирсэн 273 иргэдээс санал авч ирсэн саналуудыг эрэмблэн цаашид ОНХС-д тусгах юм.

2025-04-13 13:25:15