ХЭРЛЭН СУМЫН 8 БАГТ ХҮҮХДИЙН_ЭРХИЙН_ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ НАР АЖИЛЛАЖ БАЙНА

Чингис хотын захирагч Д. Эрдэнэбаатар байцаагч нарт хандан хэлэхдээ Хэрлэн сум улсдаа АНХДАГЧ гэж хэлж болох ХҮҮХДИЙН ЭРХИЙН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ-тай боллоо хүүхдүүдийн эрхийг хамгаалах буянтай үйлсэд гар бие оролцож буйд талархаж байгаагаа илэрхийллээ. Тус байцаагч нар хүүхэд гэр бүл нийгмийн хамгааллын ажилтан, хамтарсан багтай уялдаа холбоотой ажиллаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Үүний тулд хуулиар хүлээсэн эрх үүрэг, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг танин, илрүүлэх мэдлэг, ур чадварыг олгох талаарх сургалтыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэдэх Сургалт, судалгаа мэдээллийн төвийн захирал Г.Ариунчимэг явуулсан байна.

2025-04-14 11:25:13