ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЧИНГИС ХОТОД 2 ӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу орон нутагт байгуулагдан үүрэг хүлээн ажиллаж буй хамтарсан багуудын үйл ажиллагааг сайжруулах, тогтмолжуулах, гишүүдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хамт олныг бүрдүүлэх, арга зүйгээр хангах зорилготой юм. Хэрлэн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран хэрлэн сумын 1-8 дугаар багийн “хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах” сургалтыг сургагч багш Лувсансодовын Бадамцэцэг 2025 оны 04-р сарын 16-17-ний өдөр зохион байгуулж байна.

Мөн тус сургалтын үеэр хэрлэн сумын 6 багийн хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудад тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь заалтын дагуу хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан сум, багуудад шинээр томилогдон ажиллах болсонтой холбогдуулан хэрлэн сумын 6 багийн хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудад Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Дамдинжавын Аюурбунь тоног төхөөрөмжийн дэмжлэг болгон принтерийг гардуулан өглөө.

 

2025-04-16 11:15:12