ХЭРЛЭН СУМЫН 2 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ГАДНА ГЭРЭЛТҮҮЛГЭЭ БҮРЭН ХИЙЖ ДУУСГАЛАА

#цэвэр_цэмцгэр_эко_тохижилттой_байгууллага

Хэрлэн сум Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтан 2022 онд Чингис хотын гудамж, орон сууц, авто зам, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн өнгө үзэмжийг нэмэх гэрлэн чимэглэлийн 4 багц ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Үүний хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг байгууллагынхаа барилгыг гэрлэн чимэглэлтэй болгох ажлыг өрнүүлж, ирэх 100 жилийн ойг угтан ЕБС, СӨББ-уудад барилгын гэрлэн чимэглэлийн ажлууд хийгдэж, ийнхүү Хэрлэн сумын 2 дугаар цэцэрлэг гадна гэрэлтүүлэгээ бүрэн хийж дуусгалаа.

Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд Та бүхэн Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойгоо угтан аймаг, сумын Засаг даргын хамтран хэрэгжүүлж буй "Цэвэр цэмцгэр-Эко тохижилттой байгууллага" аяны хүрээнд гадна гэрлэн чимэглэл, ногоон байгууламжаа нэмэгдүүлж, орчны тохижилтдоо анхаарахыг уриалж байна. ✍️

2022-11-03 00:00:00