ҮНДЭСНИЙ МӨСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ШИЛДЭГ БАГУУДЫН “ЭРДЭНИЙН ЦОМ”-ЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үндэсний спортын нэгэн төрөл болох мөсний шагайн харвааг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, өсвөр үеийнхнийг уг спортод татан оролцуулах зорилготой Үндэсний мөсний шагайн харвааны шилдэг багуудын дунд зохион байгуулагддаг “Эрдэнийн цом”-ын төлөөх тэмцээн болон 2026 оны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах мөсний шагайн харвааны тэмцээн өнөөдөр Хэнтий аймагт албан ёсоор эхэллээ.

Тус тэмцээн нь 2026 оны 1 дүгээр сарын 9-өөс 10-ны өдрүүдэд Хэрлэн голын мөсөн талбайд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийслэлийн 6 дүүрэг, 3 аймгийн шилдэг баг, тамирчид оролцож байна.

Энэ удаагийн тэмцээнд нийт 200 гаруй тамирчин хурд хүч, цэц мэргэн, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа нь тус спортын хөгжил, оролцооны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж буйг илтгэж байна.

May be an image of one or more people and text

May be an image of one or more people and text

May be an image of dog sled and arctic

May be an image of dog sled, arctic, crowd and text

2026-01-09 15:15:15