МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдаж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгмийн эрх зүйн баталгааг бүрдүүлсэн билээ. Өнөөдөр Үндсэн хуулийн үзэл санаа батжин хэрэгжиж, төр, иргэн, нийгмийн харилцааг зохицуулсан 30 гаруй жилийн түүхэн замналыг бид хамтдаа туулж байна. Энэхүү Үндсэн хууль нь ард түмний засаглах эрхийг баталгаажуулж, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх үндэс суурь болсоор ирлээ. Хэнтий аймгийн Хэрлэн сум, Чингис хотын иргэд Та бүхнийг Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан, хөгжлийн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг уриалж байна.

Хүндэтгэсэн:

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Даваажавын Эрдэнэбаатар

May be an image of newsroom and text

2026-01-13 11:11:11