ХЭРЛЭН СУМЫН БАГИЙН ХЭСГИЙН АХЛАГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар Хэрлэн сумын хэсгийн ахлагч нартай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр баг, хэсгийн түвшинд тулгамдаж буй асуудал, иргэдийн санал хүсэлт, цаашид анхаарах ажлуудын талаар санал солилцож, төрийн бодлого, шийдвэрийг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэхэд багийн хэсгийн ахлагч нарын үүрэг оролцооны талаар ярилцав.

Мөн багийн түвшинд хэрэгжиж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.

May be an image of one or more people and text

May be an image of studying, table and text

May be an image of studying and text

 

2026-01-13 12:12:12